Загасны шөл /Ухаа

Загасны шөл /Ухаа Загасны шөл /Ухаа

Ханийн маань гараа гаргаж хийж өгсөн хоол :), Маш амттай байлаа. Шинэхэн загасаар хийвэл зугээр юм байна лээ шуу.

Орц:

Энэ орц нь 4 литрийн саваар дуурэн хийгдэх хоолний хэмжээтэй юм байна шуу. Их хэмжээгээр хийхгуй гэвэл яг талаар хийхэд болно.
1. 1кг загас
2. 800гр төмс
3. 150гр лууван
4. 150гр сонгино
5. чинцай, петрүшка
6. бөөрөнхий перец 5-7 ширхэг
7. лаврын навч 3-4
8. давс перец, чимэглэх ногоо

Загасны шөл /Ухаа Хийх дараалал:

• Загасаа цэвэрлэнэ. Толгой суулийг нь усанд хийж 25-30 мин чанана. Дараа нь шөлөө шууж аваад улдснийг нь хаяна.
• Загасаа 4-5 cм-ийн өргөнтэйгээр зуснэ.
• Сонгиноо жижигхэн хэрчинэ.
• Луувангаа цацдаж тавина.
• Төмсөө жижигхэн хэрчинэ.
• Буцалж байгаа шуусэн шөлөндөө төмсөө хийгээд давс перецээр амталж өгнөө.
• Төмс нь болоод ирэнгүүт загасаа хийж 15 мин болгоно.
• Лууван сонгиноо хайруулын тавганд жаахан шарна.
• Шөлөндөө лууван сонгиноо хийгээд 5-7 мин буцалгана.
• Лаврын навч, петрүшка эсэхүл жижиглэсэн татсан чинцай, бөөрөнхий перецээ хийнэ. Ингээд 25-30 мин зөөлөн гал дээр буцалгана. Аягалахынхаа өмнө өнгө оруулах ногоогоо хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ