Гурвалжин будааны плов

Гурвалжин будааны плов Орц: 300 гр гурвалжин будаа
400 гр хонины мах, ястай, ясгүй 2 ш сонгино
1 ш сармисны гол 1 х.х томатны соус Ургамлын тос, давс
Хийх арга: сонгиноо хагас бөөрөнхий хэлбэртэй хэрчээд ургамлын тосондоо шарна.хонины махаа угаагаад жижиг хэрчин давсаа хий. Хайруулын тавганд сонгино дээрээ махаа мөн ястай махаа хийн хэдэн минут шарж болгоно. Дараа нь мах болон сонгино дээрээ томатны соус, бага зэрэг ус нэмээд махаа болтол таглаад жигнэнэ.
гурвалжин будаагаа хуурай хайруулын тавган дээр хуурна. Хуурсан будаагаа давстай буцалгасан усанд байлгана. Зөөлөрсөн үед угааж зайлаад хоолны саванд сармисны голтой хамт хийн чанана. Ингээд бэлэн болсон будаагаа жигнэж болгосон сонгинотой махтайгаа холин минут орчим зөөлөн гал дээр жигнэнэ.

ШИНЭ МЭДЭЭ