Алимаар амталж шарсан бүтэн тахиа

Алимаар амталж шарсан бүтэн тахиа

Алимаар амталж шарсан бүтэн тахиа Оргио бүтэн тахианы мах сонгон авах

Алимаар амталж шарсан бүтэн тахиа Орц:
Тахиан махны дотор талд болон гадна хийх ногоонууд.
Тахианы махыг амтлах гол бүтээгдэхүүн нь алим юм.
-Төмс 6ш (том төмс)
-Лууван 500гр
- 3 өнгө чинжүү
- 5 сармис халистай нь хийх
- Чинцай 5 салаа
- Алим 2 ширхэг
- Лемон 1ширхэг
- Помидор 250гр чимэглэх
- Тахиан махан хуурай амтлагч ямарч байж болно
- Петрушка
- Орегано, хар перц, давс

Алимаар амталж шарсан бүтэн тахиа Хольц бэлтгэх:
-Maсло (цөцгийн тос) 150гр
-Орегано 1 жижиг ам.халба
-петрушка 1чимх
-Хар перц 1чимх
-2 сармис нухаж хийх
-Давс 1 жиж.ам.хал

Алимаар амталж шарсан бүтэн тахиа 1. Бэлдсэн хольцтой масло тахианы гадна хэсгийг түрхэх. Мөн арьсыг нь эвтэйхэн хуруугаараа эх биеэс нь салган завсарт нь масло хийн сайтар түрхэх.
2. Дотор хэсэгт хийх ногооны орц:
- 2 ш алим (2хэсэг хуваах)
- Чинцай
- Төмс 3 ш ( 4хэсэг хуваах)
- Лууван 2-3ш бүхлээрэй
- Лемон 1/2

Алимаар амталж шарсан бүтэн тахиа Листээ тослоно. Тахианыхаа дотор хэсэгт ногоогоо сайтар дүүргэж хийгээд хөлийг нь уяна. Үлдсэн ногоо хачируудаа листээ дүүргэж тавьна. Дээр нь тахиан махан хуурай амтлагч, давс, хар перц цацаж өгнө. Урьчилж халаасан шарах шүүгээндээ хийгээл 220°Cхэмд эхлээд 25 минут шарна.

Алимаар амталж шарсан бүтэн тахиа 25 мин шарагдсаны дараа өөрөөс нь ялгарсан тосноос аван тахиан махан дээрээ асгаж өгнө. Ингэснээр өнгө нь улам сайхан харагдаж улаан шаргал болно. Дээр дахин тахиан махан амтлагчаа цацаад шахах шүүгээндээ 170°С хэмд 45 мин болгоно.

Алимаар амталж шарсан бүтэн тахиа Ингээд таны шарсан бүтэн тахиа бэлэн боллоо. Сайхан хооллоорой амжилт хүсье

Алимаар амталж шарсан бүтэн тахиа Бүтэн тахиаг хуваахын тулд эхлээд далавч мөчийг нь салгана. Дээд талаас босоо уртааш нь зүсэн цээж махнаас нь салган зүсч тавгаа чимээрэй. Баярлалаа

Алимаар амталж шарсан бүтэн тахиа

Алимаар амталж шарсан бүтэн тахиа

ШИНЭ МЭДЭЭ