Байцаа. лууван. манжин дарах

Байцаа. лууван. манжин дарах Орц:

- Байцаа
- лууван
- манжин
- шинэ укроб/dill, петрүшка/parsley,
- перец, давс

Хийх дараалал:

1. Эхлээд ус буцалгаад хөргөнө. (би заримдаа савтай цэвэр ус хэрэглэчихдэг юм)

Байцаа. лууван. манжин дарах 2. Ногоогоо хэрчиж бэлдэнэ. Дуртай хэлбэрээрээ хэрчээрэй.

Байцаа. лууван. манжин дарах 3. Савандаа бага багаар авч хийгээд перец, укроб/dill, петрүшка /parsley хийгээд давс сайн цацаад гурилын модоор сайн чигжиж өгнө.

Байцаа. лууван. манжин дарах Гэх мэтчилэнгээр явсаар байгаад бух юмаа хийж дууссаны дараа савандаа багтах таваг хөмруулж хийгээд усаа хийнэ. Суулийн зурган дээрх шиг дарахад тавагаа давтал ус хийнээ. Хуйтэн ус хийнэ шуу. Тавган дээр хунд юм тавивал зугээр, би ингээд тавьчихсан.

Тэгээд таглаад 3-4 хоног ил хонуулаад хөргөгч руу шил савнуудад шилжуулж хийгээд хоолотойгоо идэж эхэлж болноо. Өдөрт нэг онгойлгоод сайн доош нь дараад хийг нь гаргаж өгвөл зугээр шүү. Амтлаад давс бага байвал би жаахан нэмж орхидог. Аяндаа исээд ирж байгаа нь унэртэнэ.
Хөргөгчинд удаан хадгалагданаа.

ШИНЭ МЭДЭЭ