Аарцтай пирог

Аарцтай пирог Орц: Зөөхий ба цөцгий 150гр
Аарц 500гр чихэртэй
Өндөг 3ш
Масло 80гр
Ванил сахар 2 уут
Нухсан печень 260гр
Груил эсвэл эрдэнэшишийн гурил 40гр
Элсэн чихэр 110гр

Аарцтай пирог Сууриа бэлдэх арга:
Печеньээ үүрүүлээд 80гр масло хайлуулж нэг уут ванил сахраа хийж печеньээ зуурна.
Хэвэндээ калькан цаас дэвсэж болно бас тослож болно.

Аарцтай пирог Печень зуурахаар үүрсэн юм шиг болно

Аарцтай пирог Хэвэндээ печень сууриа жигд тарааж хана үүсгээд хөргөрчиндөө 30мин орчим хийнэ

Аарцтай пирог Зуурмаг бэлдэх арга:
Өндөг, элсэн чихэр, ванил сахар, аарц, цардуул юм уу гурилаа хийж миксэрдэнэ

Миксэр байхгүй тохиолдолд гар хутгуураар хутгаж болно.

Аарцтай пирог Цөцгий юм уу зөөхийгөө нэмж миксэрдэнэ

Аарцтай пирог Зуурмаг бэлэн боллоо

Аарцтай пирог Хэвэнд хийсэн печеньээ хөргөгчнөөс гаргаад зуурмагааа хийж жигд зөөлхөн тараана.

Аарцтай пирог Бэлэн болсон зуурмагаа урьдчилан халаасан 180градуст 45мин дээр доороос нь жигнэнэ.

Аарцтай пирог Бэлэн болсон аарцтай пирогоо сайн хөргөөж байгаад зүсэж иднэ.

ШИНЭ МЭДЭЭ