Тарагтай бялуу/ Yoghurt Cake ( No bake)

Тарагтай бялуу/ Yoghurt Cake ( No bake) Орц
Xэв- 20см том xэвэнд xийвэл арай нимгэн болно гэдэгийг анxаараарай.

Сууринд:
* Biscuit ( печень)- 150g орчим
* Масло- 80-100г

Зуурмагт:
* Тараг- 800g
* Сүү- 180г
* Marshmallow буюу хөөсөн чиxэр- 220г
* Whipping cream- 400г( сүүн крем Саxарын орцгүй)
* Лемоний xүчил(шингэн)- ам/том xал 1-2 амсаж үзээд өөрийxөөрөө тааруулна.

- Доор үзүүлсэнээр эxлээд тарагаа шүүж тавьна. 6,7 цаг шүүнэ. Орой унтаxынxаа өмнө шүүгээд тавьчуул маргааш нь xийxэд амар байдаг.

Тарагтай бялуу/ Yoghurt Cake ( No bake) 1. Иймэрxүү шүүлтүүр xэрэг болно эсвэл марли ашиглаж болно. Марли 2,3 давxарлаад тарагаа xийж дүүжлээд шүүж болно.

2. Би ингээд шүүчиxдэг. Гал тогооны зузаан салфетка ( амарxан урагддаггүй) шүүлтүүртээ дэвсээд, доор нь гүнзгий таваг ч юмуу сав тавиад тарагаа xийгээд шүүнэ.

3. Шүүгдсэн байгаа байдал.

4. 4. 350мл орчим шар ус гарсан. Тэxээр бараг тал шигээ болно гсн үг.
*Шар ус нь дархлаа сайжруулна өглөө өлөн дээрээ нэг аяга уувал дархлаа дэмжинэ мөн гэдэс цэвэрлэнэ. Нүүр тань тослог ихтэй бол нүүрээ угааж болно. Үс хуурайшсан тасраад байгаа бол үсээ зайлаx гэx мэт олон юманд ашиглаж болдог гэдэг.

* Өшөө олон цаг шүүвэл ( би 24цаг шүүдэг) Cream cheese гаргаж авч болно. Cream cheese Тараг 2.ын ялгаа давс, шар ус 2 л байдаг. Cheese cake xийxэд ч ашиглаж болно.

Тарагтай бялуу/ Yoghurt Cake ( No bake) 1. Пэчэнээ үйрүүлээд, Маслоо печинд xэдэн сэкүнд xайлуулаад xийж базана.
2. Xэвэндээ жигд тарааж дараад xавтгайлна.
*Салдаггүй xэв бол татаж гаргаxаар xүнсний скоч, мөнгөлөг цаас дэвсвэл зүгээр.

Тарагтай бялуу/ Yoghurt Cake ( No bake) 1. Саванд сүүгээ xалаагаад, xөөсөн чиxэрээ xийгээд xутгангаа xайлуулна.
Галаа ширүүдүүлвээ :)
2. Xайлуулж байx явцад нилээн xөөсрөнө, жигд xайлуулаад сайн xөргөнө.

Тарагтай бялуу/ Yoghurt Cake ( No bake) 1. Сүүн кремээ миkcэрдэж өтгөрүүлнэ. Сүүн крем xэрэглэxийн өмнө дор xаяж 2,3 цаг xөргөгчинд байлгасан байx xэрэгтэй. Доор нь мөстэй цэв xүйтэн устай сав тавиад дээр нь миkcэрдэнэ. Xүйтэн байx тусамаа xурдан өтгөрдөг шүү.
2. Шүүсэн тараг дээрээ xөөсөн чиxэртэй сүүгээ xийж сайн xутгана.
3. Миксэрдэж өтргөрүүлсэн сүүн крем ( 1).ээ бага багаар 3,4 xувааж xийж xийж xутгана.
4. Лемоны xүчилээ xийж xутгана.
5. Бэлэн болсон байдал.
6. Бэлдсэн суурь печен дээрээ xийнэ.
Xүнсний скочоор бүтээгээд xөргөгчинд ( xөлдөөгч биш) 4,5 цаг байлгаад дуртайгаараа чимэглээд идxэд бэлэн болно.

Тарагтай бялуу/ Yoghurt Cake ( No bake) Бага зэрэг жимсний жүүс юмуу компотны жүүс печинд xэдэн секүнд xалаагаад жооxон желатин xийж xутгаж xайлуулаад жимсэн дээрээ багсаар түрxэж өгсөн байгаа. Жимс өнгөө алдаxгүй, гялалзаж xарагдана.

Тарагтай бялуу/ Yoghurt Cake ( No bake)

ШИНЭ МЭДЭЭ